Stanley Addington
Designer / Developer on uTemplate.pro
Are building sites on uCoz for official store. Develop a turnkey website, as well as designs of future sites.
[ New messages · Members · Forum rules · Search · RSS ]
  • Page 1 of 1
  • 1
Forum » Мэню » Дууны үг » С.Жавхлан - Таван тэсийн уянга
С.Жавхлан - Таван тэсийн уянга
ҮнэгүйDate: Sunday, 2016-07-10, 2:31 PM | Post # 1
Lieutenant
Group: Administrators
Messages: 52
Awards: 0
Reputation: 0
Status: Offline
Адайгийн нэрсэн гурван усны шим нь аагтай
Эдээгийн хэлсэн үлгэр бүхэн үнэнтэй 
Агаагийн сойсон агт болгон давхилтай  
Аяархан мэлмэлзээд таван тэс уянгатай

Дахилт: 

Aяа миний алтанхан таван тэс минь  
Арван баядын бадрангуй домгийг хүүрнээстэй

Одод цаламдсан оокоргон залуус аатай  
Оргилуун цайлган охид хүүхнүүд ажилсаг   
Онгод хөлгөлсөн сэтгэл бүхэн нь өөриймсөг 
Орчлонд 5-н тэсийн хүүхдүүд хийморьтой

Дахилт:

Aяа миний алтанхан таван тэс минь  
Арван баядын бадрангуй домгийг хүүрнээстэй

Икэлийн татлагат Увс нүүр нь биедээ догшилтой 
Эхийн цацлагат Бөөрөг Дэл нь исгэрээ чимэгтэй дээ 
Баян Тээгээр сүргийн хишиг нь дэлгэрсэн   
Бууралхан хорвоод Тэс нутаг минь жаргалтай 

Дахилт: 

Aяа миний алтанхан таван тэс минь  
Арван баядын бадрангуй домгийг хүүрнээстэй
Аавын аялсан дугараа бүхэн нь уужимхан  
Ээжийн минь өргөсөн ерөөл болгон даатгалтай
Цагаахан хөөргөн элгэмсүү зантай манайхан 
Цагтаа хатууг тэсээд давсан шаштиртай

Дахилт: 

Aяа миний алтанхан таван тэс минь  
Арван баядын бадрангуй домгийг хүүрнээстэй.
 
Forum » Мэню » Дууны үг » С.Жавхлан - Таван тэсийн уянга
  • Page 1 of 1
  • 1
Search: