Stanley Addington
Designer / Developer on uTemplate.pro
Are building sites on uCoz for official store. Develop a turnkey website, as well as designs of future sites.
[ New messages · Members · Forum rules · Search · RSS ]
  • Page 1 of 1
  • 1
Forum » Мэню » Швед хэл » Хэллэг #1 (Урт эсвэл богино)
Хэллэг #1
ҮнэгүйDate: Saturday, 2015-08-22, 8:20 PM | Post # 1
Lieutenant
Group: Administrators
Messages: 52
Awards: 0
Reputation: 0
Status: Offline
Энэ удаагийн хичээлээр Урт хэлэгдэх эсвэл богино хэлэгдэх талаар суръя...

Швед хэлний нэг "Муу" тал нь зарим нэг дүрмийг 100% үнэн гэхэд хэцүү талтай... 

Жишээ 1: 

Tak - Тоок 

Энэ үг нь "Тааз" гэж орчуулагдана. (Байшин дотрох) 

Тайлбар: "Т А К" гэсэн гурван үсэг байна. "А" -г " ОО " гэж дуудаж байна. Учир нь " А "-н ард нэг гийгүүлэгч байгаа болохоор. Эгшигийн ард нэг гийгүүлэгч байгаа тохиолдолд өмнөх эгшигийг уртаар дуудана. 

Жишээ 2: 

Tack - Так

Энэ үг нь "Баярлалаа" гэж орчуулагдана. 

Тайлбар: " Т А C K" гэсэн дөрвөн үсэг байна. " А " -г " А " гэж дуудаж байна. Учир нь " А " -н ард хоёр гийгүүлэгч байгаа болохоор. Эгшигийн ард хоёр гийгүүлэгч байгаа тохиолдолд өмнөх эгшигийг богиноор дуудна.  

Ful - Фүүйл

Энэ үг нь Муухай гэж орчуулагдана. "U" үсэг "Үүй" гэж уртаар дуудагдана.

Full - Фүл

Энэ үг нь Согтуу, Дүүрэн гэсэн 2 утгаар орчуулагдана. Хүний талаар ярьвал согтуу хүн гэж орчуулагдана. Ямар нэгэн сав суулгын талаар ярьвал дүүрэн гэж орчуулагдана. 

"U" Үсэг нь " Ү " гэж богиноор дуудагдана.

Ris - Рийс

Энэ үг нь Будаа гэж орчууалгдана. " i " үсэг нь " ий " гэж уртаар дуудагдана. 

Risk - Риск

Энэ үг нь Эрсдэл гэж орчуулагдана. " i " үсэг нь " и " гэж богиноор дуудагдана.

Hel - Хээл

Энэ үг нь Бүтэн гэж орчуулагдана. "E" үсэг нь " Ээ " гэж уртаар дуудагдана.

Helg - Хайля

Энэ үг нь Амралтын өдөр гэж орчуулагдана. ( Хагас сайн, бүтэн сайн )
"E" үсэг нь уртаар дуудах тохиолдолд "Ай" болж хувирна. 

Бусад үсэгний өөрчлөлтийг ЭНДЭЭС үзнэ үү.

Här - Хайр

Энэ үг нь Энд гэж орчуулагдана. "Ä" үсэг нь "Аай" гэж уртаар дуудагдана.  

Säng - Сайнг

Энэ үг нь Ор гэж орчуулагдана. "Ä" үсэг нь "Ай" гэж богиноор дуудагдана. 

Харин " А " үгсэгний ард ямар ч гийгүүлэгч байхгүй байгаа тохиолдолд "А" гэж богиноор дуудагдана. 

Жишээ нь: 

Prata - Проота

Энэ үг нь Ярих гэж орчуулагдана. Эхний "А" үсэг нь ардаа ганц гийгүүлэгчтэй байгаа тул урт " Оо" гэж дуудагдана. Харин 2 дахь "А" нь ардаа гийгүүлэгчгүй байгаа тул "А" гэж богиноор дуудагдана.
 
Forum » Мэню » Швед хэл » Хэллэг #1 (Урт эсвэл богино)
  • Page 1 of 1
  • 1
Search: