Stanley Addington
Designer / Developer on uTemplate.pro
Are building sites on uCoz for official store. Develop a turnkey website, as well as designs of future sites.
Home » 2015 » September » 1 » Стокгольм-д үзэх газар #1
9:14 PM
Стокгольм-д үзэх газар #1
Стокгольм-д үзэх газар #2

Icebar | Мөсөн баар 

Энэ удаагийн үзэх газар маань томчууддаа зойлж хүргэж байна. Хэрэв та Стокгольмд ганц удаа ч юм уу аялалаар ирсэн бол ороод гарахад илүүдэхгүй байх. Стокгольмийн тэг дунд нь мөсөн баар байдаг гэвэл та итгэх үү? 

Энэ хүү мөсөн баар нь нийт 40-н тонн мөсөөр бүрдсэн. Энэ их мөсийн Швед улсын хойд хэсгээс зөөж авчидаг юм байна. Мөсөн дээрх зурагнуудыг мөсний дотор талд нь байгаа юм шиг харагдуулж чадсан. Мөсөн баар нь зуны халуунд ч нээлттэй байдагаараа онцлогтой юм. Зуны халуунд мөсөн бааранд орж байна гээд боддоо? :) Баар учираас чанга хөгжим + уух зүйл бас байх нь мэдээж. 

Хүүхдүүд өглөө 10:00 - 11:00 -н хооронд орж болно. Мэдээж энэ үеэр чанга хөгжим + уух зүйл орохгүй нь мэдээж. Хүүхэд 95 короноор орно. 95-н корондоо дотрох үзүүлбэр + нэг том аяга зүйрмаг орох юм байна. 

Нийт 20-60 хүн багтах боломжтой. Дотрох үзүүлбэр ойролцоогоор 45-60 минут болдог гэнэ. Энэ хүү ICEBAR нь ICEHOTEL -н бүтээл гэнэ. Даарч хөөрөхгүйн тулд танд тусгай хувцас өмсгөх болно.

ICEHOTEL товч: Мөсөн буудал нь Шведийн хойд хэсэгт байрладаг ба жил бүр өвлийн улирлаар олон жуулчид айлчилдаг газар гэнэ. Энэ хүү буудал нь жил бүр шинэжилж баригддаг. Учир нь хавар зун нь хайлчихдаг. Намраас дайн барьж эхэлдэг юм байна.

Онгойх: 

Бүтэн сайн - Пүрэв гариг : 11:15 - 00:00 
Баасан - Хагас сайн :  11:15 - 01:00

Нэг орж үзээд зургаа даруулчихвал ч... Дажгүй л газар юм :)























Category: Кино ертөнц | Views: 706 | Added by: Шөнийн_Хаан | Rating: 0.0/0
Total comments: 0