Хэрвээ танд хурдан ийш тийшээ явах эсвэл өөр асуудлаар Taxi барих хэрэгтэй бол дараах утас руу залгаарай. Тэгсэнээр 5 -10 минутын дотор Taxi таны байгаа газар ирэх болно.
Хэрвээ эмнэлэг явах хэрэгтэй бол очхоосоо өмнө яриад мэгдэгдсэн нь дээр. Очоод шууд холбогдож болно.
Solna Karolinska : 08-517 700 00
Stockholm : 08 - 30 00 00
Залгаад ->
"Надад Taxi хэрэгтэй байна." гэж хэлнэ.
Тэгэхээр, таныг хаана байна гэж асууна.
Тэгэхээр нь байгаа газраа хэлнэ. Аль дүүрэг болон ямар гудамж ( гудамжны нэр ).
Дүүрэг: Solna, Kista, Husby гэх мэт.
Дараа нь " Хаашаа явах вэ? " гэж асууна.
Тэгэхээр, явах газарынхаа нэрийг хэлнэ.
Дараа нь таны нэрийг асууна.
Нэрээ хэлнэ. ( Бичих болон хэлэхэд амархан нэр байвал сайн. Цаана байгаа хүн нь бичих гэж зовно, [ бичиж чадахгүй дахин дахин асууж цаг алдана ] " Амархан нэр "Даш" )
Мөн Taxi ирээд Таны нэрийг хэлээд мөн үү гэж асууна. Мөн бол аваад л явчихна.
Дээр байгаа утас Stockholm дахь үндсэн Taxi захиалах газарын утасны дугаар. Мөн тантай холбогдсон хүн таны байгаа газартай ойрхон Taxi -ний газар луу залгаад Taxi -г явуулна.
( Төлбөр дээр санаа зовох хэрэггүй ээ, бага гарна. Гэхдээ 40-50кр биш шүү )
_____________________________________________________________________________________________
Зиа, шинэ өглөөний мэнд.
Өчирдөр орой 8-н үед админ нь орчуулганд гүйлээ ^_^ Яаралтай байсан болохоор Taxi бариад ^_^ ( Тэгээд л Taxi -ний талаар жаал жуул юм бичсэн юм. http://ow.ly/L7dB8 )
Дуудагдсан газар: Эмнэлэг
Жирэмсэн хүнд "орчуулга" хийхээр очлоо ^_^ ( Таньдаг хүн ). Тэгээд нилээн оройтож шөнө 01:30 үед гэртээ ирсэн.
Эмч нар нь тайван яриад тайлбарлаад байсан болохоор ойлгоход ч гайгүй байлаа. Гэхдээ эмч нар нь их удаан юм аа ^_^ Түр хүлээж байгаарай гэчихээд алга болно ...
Жирэмсэн эхчүүдэд
Цагаасаа өмнө нь ус нь гарна гэдэг бол ер нь энгийн үзэгдэл. Хүүхэд болон эх нь эрүүл байвал ямар ч асуудалгүй. Түүнчлэн хэрвээ ус нь гараад байвал төрөх хэрэгтэй. Үгүй бол цаг нь болтол хүлээнэ =) Эмнэлэгт хэмвтэхдээ солих хувцас, халуун хоол ( Шөл, өөх багатай мөн хониний махаар ) Оо, сойз, углааш г.м
Асуултууд
Хэзээнээс ус гарч эхэлсэн?
Хэр их гарсан?
Бие нь өвдөж байна уу?
Толгой нь өвдөж байна уу?
Юм харахдаа зүгээр харж байна уу?
Үзлэг
Хүүхдийн зүрхний цохилт
Хүүхдийн биеийн байдал
Эхийн биеийн байдал
Даралт
Цусны даралт?
Төгсгөлд
Хэрвээ ус нь гараад эхэлсэн бол заавал эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй. Эмч нар яагаад гараад байгааг нь үзэх хэрэгтэй гэсэн =) Мөн хэрвээ энэ байдлаар эмнэлэгт ирвэл тэндээ үлдэнэ гэсэн бодолтой ирэх хэрэгтэй. 3-7 хоног эсвэл төртлөө. Энэ хооронд эмчийн хараа хяналтанд байх болно. Хэрвээ зүгээр бол гэрлүүгээ явж болно.
За нэг иймэрхүү л ажил амжууллаа хэхэ хэрэгтэй мэдээлэл гэж бодлоолдоо ^_^
2015/04/10 | Мэдээлэл
Харин ус алдсан үед гэртээ байхдаа, биеийн хавиталтанд орохгүй байх, ямар нэгэн зүйл хэрэглэхгүй байх ( Тампунг ) мөн вайнтай усанд орохгүй байх ( Шүршүүлт орж байх ) Өглөө болон орой заавал халуунаа үзэж байх хэрэгтэй. Хэрвээ халуунтай бол эмнэлэг явах хэрэгтэй. Түүнчлэн ус нь ногоон болон бор өнгөтэй гарч байвал эмнэлэг явах хэрэгтэй.
|