Stanley Addington
Designer / Developer on uTemplate.pro
Are building sites on uCoz for official store. Develop a turnkey website, as well as designs of future sites.
Home » 2015 » June » 4 » Komvux -т шалгалт өгөх явц
3:26 PM
Komvux -т шалгалт өгөх явц
Komvux швед хэлний шалгалт

Иймэрхүү...

__________________________________________________________

Шалталт өгөхөөсөө өмнө. ID kort ээ үзүүлнэ. Утсаа хураалгана.
Өмнө нь сургуульд сурч байсан уу? Үгүй юу? г.м асуултууд тавина.
Бас ямар шалтгаанаар шалгалт өгч байгаагаа хэлнэ. Зүгээр өөрийнхөө түвшинийг мэдэх гэсэн юм гэхэд болно.
__________________________________________________________

Нийт: 1 цаг 50 минут ажиллана

Эхний 40 минутанд 

1) Тэкст уншаад дутуу байгаа үгийг нь нөхөх хэрэгтэй. Дутуу байгаа үгэн дээр дарахаар 3-н сонголт гарч ирнэ. Тэр гурван сонголтын аль болох зөвийг нь сонгоно.

2) 5-6 ширхэг гарчиггүй зохион бичлэг гарч ирнэ. Сайн уншаад дараа нь хажууд нь өгсөн байгаа 7-8 ширхэр гарчигийг тохиромжтой өгүүлбэрүүдэд тааруулж өгнө. 

Дараагийн 25 минутанд

1) Сонсох болон хариулах. 

2) Нийт 8-10 асуулт байгаа. Асуулт бүрт 3-н хариулт байдаг. Lyssna дээр дараад сонсох бөгөөд зөвхөн ганцхан удаа л сонсох боломжтой болохоор эхлээд асуултуудаа сайн уншиж ойлгох хэрэгтэй. Бас 3-н хариултын нэг нь л зөв. 

Сүүлчийн 45 минутанд 

5-6 төрлийн гарчиг өгнө. Аль нэгийг нь сонгоод төр гарчигийнхаа талаар доод тал нь 200 үгтэй зохион бичлэг бичнэ.

_________________________________________________________

Ууг нь бол өөрийнхөө байгаа дүүрэгт өгдөг юм билээ. Хэрвээ өөр дүүрэгт өгвөл гарсан хариугаа өөрийн дүүрэг рүү mail -ээр явуулж болно гэж байна лээ.

Швед хэл, Англи хэл болон Математик гэсэн 3-н төрөл 1 өдөрт 1 төрлийн шалгалт өгнө.

__________________________________________________________

Хаяг: "Fridhemsplan" дээр сүүлээр нь гараад. "4" дугаарын "Gullmarsplan" гэсэн автобусанд суугаад "Ansgariegatan" дээр бууна. 

Zinkensdamm tunnelban -даа ойрхон

Буусныхаа дараа буцаж алхаад зам хөндлөн гараад Зүүн гар тийш эргээд явна. Тэгэхээр "Ansgariegatan 124" гээд томоор бичээстэй байгаа. Дотор нь ороод 3-н давхарт гараад Баруун гар талд "Komvux" шалгалт Зүүн гар талд "SFI"шалгалт өгдөг өрөө байгаа. Дотор нь ороод дугаар авах хэрэгтэй.

__________________________________________________________

Цагийн хуваарь: 

Даваа - Мягмар : 12.00-16.00
Лхагва: 15.00–18.30
Пүрэв болон бусад өдрүүдэд хаалттай.
__________________________________________________________

Шалгалтыг компьютэр дээр хийнэ. Personnummer ээ бичих хэрэгтэй. Дараа нь Нэр болон Овог тэгээд Утасны дугаар болон цахин шуудангаа бичих хэрэгтэй. Тэгээд л шалгалтаа эхлэнэ дээ. =)
Category: Мэдээ мэдээлэл | Views: 588 | Added by: Шөнийн_Хаан | Rating: 0.0/0
Total comments: 0