Stanley Addington
Designer / Developer on uTemplate.pro
Are building sites on uCoz for official store. Develop a turnkey website, as well as designs of future sites.
Home » 2015 » June » 4 » CV бичиж сурахыг хүссэн хүмүүст
3:00 PM
CV бичиж сурахыг хүссэн хүмүүст
CV бичиж сурахыг хүссэн хүмүүс байвал үнэгүй зөвөлгөө өгөх газар байгаа. 

Юу ч гэсэн CV гэж юу вэ? 

CV гэдэг нь махчилж орчуулвал: Ажлын тайлбар ч гэх юм уу... Ямартай ч өмнө нь ямар ажил хийж байсан, ямар мэргэжилээр сурч байсан, хаана, хэзээ, ямар ямар хэлээр ярьдаг гэх мэт мэдээллүүдийг багтааж бичдэг. Энэ мэдээллийг ажил олгогч (Дарга) даа өгвөл, дарга нь уншаад ажилд авах үгүйгээ шийддэг. Таны CV хэр сайн гэдэгээс шалтгаалан ажил олдох нь элбэг байдаг. 

CV нь үнэн зөв байх нь хамгийн чухал зарим дарга нар урьд нь ажиллаж байсан ажлын газар луу холбогдож асуудаг. Энэ хүн ажиллаж байсан уу? Ямар хуу ажилладаг хүн бэ? г.м гэхдээ ийм дарга маш ховор... Хэн мэдлээ, таарчих ч юм билүү... 

CV бичих нь их утга учиртай. Зүгээр ч нэг элэн далангүй бичээд явуулчихдаг ч эд биш. Үсгийн хэмжээ, бичих хэлбэр г.м маш их зүйл шаарддаг. Харин энэ талаар зөвөлгөө үнэгүй өгдөг хүмүүс байдаг. Сургууль дээр багш нар, харин сургуулийн бус хүмүүст цуглаж үнэгүй заадаг хүн байдаг. 

CV бичих талаар үнэ төлбөргүй мэдээлэл авдаг газар очиж 1 цаг сурч мэдэхийн тулд Legitimation аа авчирах хэрэгтэй. Тэгээд л ороод сурч эхлэнэ дээ. 

Энэ сард: 

12,19,26-ны өдрүүдэд 

Хаяг: Arbetsförmedlingen Stockholm City, Tunnelgatan 3
Газрын зураг: https://www.google.mn/maps/place/Arbetsf%C3%B6rmedlingen+Stockholm+City/@59.3311912,18.0628818,15z/data=!4m2!3m1!1s0x465f9d679bb52ad7:0x95e1e667133d3a2d

Авчирах зүйл: Legitimation 
Эхлэх цаг: 10:30
Дуусах цаг: 11:30
Өрөө: Konferensrum 1, entréplan 

АНХААР: Яг эхлэх цагт очих нь чухал. Хоцорж очоод цагтаа ирээд юм сурахыг хүссэн хүмүүсийг үймүүлж болохгүй шүү дээ. Хэрвээ хоцрох шинжтэй бол дараагийн цагт нь суусан нь илүү дээр болов уу.

Амжилт!
Category: Мэдээ мэдээлэл | Views: 416 | Added by: Шөнийн_Хаан | Rating: 0.0/0
Total comments: 0