3:11 PM Байрны жагсаалтанд орох | |
Байрны жагсаалтанд орох Эхний бүртгэл энд хийгдэнэ. https://bostad.stockholm.se/Minasidor/login/Registrera/StepOne/ Хоёр дахь бүртгэл энд хийгдэнэ. https://iservice.stockholm.se/open/Profil/Pages/CreateAccount.aspx Хоёуланг нь байнгын хэргэлдэг и-майл хаягаар бүртгүүлэх хэрэгтэй. Эхний бүртгэлд байрны жагсаалтанд орох сайтанд бүртгүүлж байгаа юм. Хоёр дугаар бүртгэлд байрны жагсаалт авах сайт руу нэвтрэх нууц үг ээ бүртгүүлж байгаа юм. Тэгэхээр 2-р сайтанд давхар бүртгүүлж байж эхний сайтанд нэвтрэх хэрэгтэй гэсэн үг юм. Мөн 2-р сайтанд бүртгүүлсэн бүртгэлээ баталгаажуулах хэрэгтэй. И-майл рүүгээ ороод. Хэрвээ бүртгэлээ баталгаажуулсан бол ... https://bostad.stockholm.se/Minasidor/login/ руу ороод, Lösenordskonto дээр дараад И-майл хаяг болон 2-р сайтанд бүртгүүлсэн нууц үг ээ хийгээд нэвтрэнэ. Нэвтэрсэний дараа https://bostad.stockholm.se/Lista/ ороод өөрт тохирсон сонголтуудаа хийнэ. Antal rum - Нийт өрөө = 1 -ээс 5 болон түнээс дээш. Yta - Хэдэн кавдраг метер = 20 -оос 90 болон түүнээс дээш. Månadshyra - Сарын төлбөр = 4.000 -аас 12.000 болон түүнээс дээш. Kommun - Захиргаа Stadsdel - Байрлах харъяа Gatuadress - Гудамжны хаяг Våning - Давхар ( Хэддүгээр давхар ) Rum - өрөөны тоо Yta - Хэдэн кавдраг метер Hyra - Сарын төлбөр Annons t.o.m - Нэмэгдсэн өдөр Сонгож авахыг хүссэн байраа "Gatuadress" дээр дараад үзэж болно. * Ritning - Зураглал ( Байр нь хэрхэн харагдах талаар зураглал ) * Мөн газрын зурган дээр нь дараад хаана байрлахыг нь харж болно. * " Anmäl intresse " дээр дараад бүртгүүлж болно. * Мөн зарим байрнуудын урд талд нь " Улаан" тэмдэг байгаа. * Тэр байрнуудруу нь ороод яагаад болохгүй байгааг нь харж болно. * Улаан тэмдгэн дээр дараад. " Du kan inte anmäla intresse på detta objekt " дээр дараад яагаад болохгүй байгааг нь харуулна. * Мөн сайтаар үйлчлүүлж байгаа гээд жилийн төлбөр 210 kr авдаг. Энийг Check ээр төлөх хэрэгтэй. За ерөнхий ойлголтыг бичиж үлдээлээ. Зарим нэг жижиг шажиг зүйлийг хүн амьтнаас асуугаад судлаад мэдээд авна биз ;) Амжилт! | |
|
Total comments: 0 | |