3:09 PM 112 SOS дохио | |
Мэдэж байхад илүүдэхгүй 112 SOS дохио Онц ноцтой үед түргэн тусламж хэрэгтэй бол 112 руу залгаарай. Хүний амь нас болон өөрийн амь насанд аюултай гэж үзвэл залгах боломжтой. 112 руу залгах үед SOS оператор эсвэл сувилагчтай холбогдоно. 24 цаг нээлттэй тул хэзээ ч хамаагүй залгаж болно. Хэрвээ ... * Танд болон өөр хүнд, түргэн тусламж хэрэгтэй үед * Танд болон өөр хүнд, гал каманд дуудах хэрэгэтэй үед * Танд болон өөр хүнд, цагдаагийн тусламж хэрэгтэй үед та 112 руу залгах нь тохиромжтой. Жишээ: * Хэрвээ та эсвэл хэн нэгэн ухаан алдсан үед * Хэрвээ та эсвэл хэн нэгэн хүнд бэртсэн үед * Хэрвээ та эсвэл хэн нэгэн амисгалхад хэцүү байгаа үед * Хэрваа та гал эсвэл утаа гарч байгааг харах үед ______________________________________________ 1177 Эрүүл мэндийн талаар зөвөлгөө Хэрвээ танд эмчилгээний талаар асуулт байгаа бол 1177 руу залгаарай. Та 1177 руу залгаснаар сувилагчтай холбогдох бөгөөд танд аль болох тод болон зөв зөвөлгөө өгөх болно. 24 цаг ажиллах бөгөөд ямар ч үед залгах боломжтой. Хэрвээ... Танд болон өөр хүнд эрүүл мэндийн туслалцаа хэрэгтэй үед Жишээ: Миний хүүхэд халуураад байна. Яавал дээр вэ? Хэрвээ танд тусламж хэрэгтэй бол Жишээ: Миний толгой өвдөөд байна аа. Юунаас болсон байж болох вэ? Бусад эмнэлэгийн тусламж ( зөвөлгөө ) Жишээ: Хөлөө гэмтээчихлээ. Миний бодлоор хөл нь хугарсан бололтой. Одоо яавал дээр вэ? Уншаад ойлгосоноороо л биччихлээ :) Арай илүү тайлбарлаад өгөх хүн байвал доор бичээд үлдээгээрэй Баярлалаа. | |
|
Total comments: 0 | |