Stanley Addington
Designer / Developer on uTemplate.pro
Are building sites on uCoz for official store. Develop a turnkey website, as well as designs of future sites.
Home » 2015 » April » 29 » Түймэрт өртсөн сумдад үндэсний үйлдвэрлэгчид хандив өргөв.
9:44 PM
Түймэрт өртсөн сумдад үндэсний үйлдвэрлэгчид хандив өргөв.

Зүүн аймгуудад гарсан түймрийн эрсдэлийг буурууулахад зориулж ХХААЯ-наас харъяа газрууд, төсөл, хөтөлбөрийн газрууд, салбарын үйлдвэрүүдэд тусламжийн уриалга гарган хандив, тусламж хүргүүлжээ.

Эхний ээлжинд бэлнээр 23.4 сая төгрөг, 17.8 сая төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн, 5.3 сая төгрөгийн 13 тн тэжээл, 4.7 сая төгрөгийн малын эм, 18.0 сая төгрөгийн газар тариалангийн зориулалттай техник цугларсныг ХХАА-н сайд Р.Бурмаагаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 21-24-ний өдрүүдэд Хэнтий аймгийн Норовлин, Дадал, Дорнод аймгийн Баян-Уул, Дашбалбар, Баяндун суманд ажиллаж, хүлээлгэн өгсөн байна.

Ойн түймрийг цурманд бүрэн оруулсан хэдий ч ард иргэдэд учирсан хохирлыг бууруулах, эд материал, сэтгэл саананы дэмжлэг үзүүлэх хандив, тусламжийн аян үргэлжилсээр байгаа юм.

Өнөөдрийн байдлаар “Хангайн гурил” ХХК, “Хангай миллс” ХХК, “Эрдэнэт гурил” ХХК, “Өег гурил” ХХК, “Сүү” ХК, "Жи Ай И Эм Икс" ХХК, Арьс, ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо зэрэг аж ахуйн нэгж, байгууллагуудаас хивэг -11 тн, гурил -4 тн, 250 кг цагаан будаа, 1800 ширхэг тараг, 18000 ширхэг аарц, 60 хос гутал, 60 бээлий, хувцас зэрэг 23,250.0 мянган төгрөгийн бараа цуглараад байна.

П.Жаргал

© Орлоо.инфо

Category: Мэдээ мэдээлэл | Views: 206 | Added by: Үнэгүй | Rating: 0.0/0
Total comments: 0