Stanley Addington
Designer / Developer on uTemplate.pro
Are building sites on uCoz for official store. Develop a turnkey website, as well as designs of future sites.
Home » 2015 » June » 14 » Стокхольм 2015 Үндэсний бөхийн сорилго
2:14 PM
Стокхольм 2015 Үндэсний бөхийн сорилго

Шведийн Монголчуудын Үндэсний Холбоо, 
Монголын залуучуудын холбооны Швед дэх салбар зөвлөл, 
Шведийн Монголчуудын Үндэсний Холбооны дэргэдэх Үндэсний бөх сонирхогч залуусын хамтран зохион байгуулсан Стокхольм 2015 Үндэсний Их Баяр наадмыг угтсан, Үндэсний бөхийн сорилго барилдаан амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Барилдаанд нийт 16н бөх 2 тойрогт хуваагдан барилдсан бөгөөд хэсгээс тус бүрээс хамгийн олон давсан 6н бөх шөвгөрөн, түрүү үзүүр булаалдан барилдсанаас 
Аймгийн Начин Н. Отгонбаатар Түрүүлж,
Залуу бөх Б. Батхуяг үзүүрлэн
Сумын Заан Д. Алтангэрэл 
Залуу Бөх Д. Дамдинпүрэв нар шөвгөрлөө.
Мөн уг барилдаанд үзүүрлэсэн Залуу бөх Б. Батхуяг уран сайхан барилдаан үзүүлж, Уран барилдааны шагнал хүртсэн бөгөөд энэ ташрамд үндэсний бөхөө дэмжиж ивээн тэтгэж оролцсон болон үзэж дэмжихээр ирсэн бүх хүмүүс болон хамтран ажилсан байгуулгуудад баярласан талархсанаа илэрхийлье.

© 
Mongoliska Riksföreningen i Sverige /Facebook page/


© Jamsran Galbaajamts /Youtube channel/






  
 



Photo © Mongoliska Riksföreningen i Sverige /Facebook page/
 
Category: Мэдээ мэдээлэл | Views: 518 | Added by: Үнэгүй | Rating: 0.0/0
Total comments: 0