Stanley Addington
Designer / Developer on uTemplate.pro
Are building sites on uCoz for official store. Develop a turnkey website, as well as designs of future sites.
Home » 2015 » May » 14 » Швед улсад жолооны үнэмлэх авахын тулд
9:00 PM
Швед улсад жолооны үнэмлэх авахын тулд

Зиа швед улсад жолооны үнэмлэх авахын тулд шалгалт өгдөг. Энийг нь компьютэр дээр асуултууданд хариулдаг байгаа. Харин бидэнд утсан дээрээ тэр 70-н асуултыг нь татаж аваад хариулаад өөрийгөө туршиж үзэх боломжтой болжээ. Энэ програм дээр жолоочын аюулгүй байдал, замын тэмдэг болон тээврийн хэрэгслийн г.м олон сонголттой. Товчхондоо очиж шалгалт өгөхөөсөө өмнө өөрийгөө бэлдэх л зорилоготой гэсэн үг юм. 

Татаж авах: 
Би Samsung барьдаг. 

Апп нэр нь: iKorkort төлбөртэй апп
Гэхдээ эхлээд утсандаа Aptoide гээд апп татаж аваад тэрнээс iKorkort ийг үнэгүй татаж авч болно. Хүсвэл iKorkort lite гээд бас байгаа энэ нь арай бага боломжтой. 
Доор ерөнхийдөө ямархуу харагдах г.м зураг үзүүлье.

70 Асуултаа хийж дууссаны дараа хариугаа харж болно. ( Би хурдан хариулсан болно. ^_^ ) 

Мөн түүнчлэн хэдэн настайд ямар тээврийн хэрэгсэл унаж болох талаар ЭНД дараад дэлгэрэнгүй уншаарай.

Одоохондоо миний олж мэдсэнээр монголын жолооны үнэмлэх швед улсад 1 жил барих боломжтой. Дараа нь шалгалт өгөөд швед жолооны үнэмлэхээр сольж болно. Энэ нь энд сурч жолооны үнэмлэх авахаар арай хямд тусна.

         

Category: Мэдээ мэдээлэл | Views: 2113 | Added by: Үнэгүй | Rating: 5.0/1
Total comments: 2