Stanley Addington
Designer / Developer on uTemplate.pro
Are building sites on uCoz for official store. Develop a turnkey website, as well as designs of future sites.
Home » 2015 » April » 26 » Гар бөмбөгийн анхдугаар тэмцээн
10:13 PM
Гар бөмбөгийн анхдугаар тэмцээн

Шведийн Монголчуудын Үндэсний Холбоо нь Швед улсад амьдарч буй Монголчуудын дунд явагддаг спортын тэмцээн уралдаан болон бусад олон нийтийн ажилд өөрсдийн нөөц бололцоогоороо туслан хамтран ажилладаг билээ. Өнөөдрийн Сүлд спорт клубээс зохион байгуулж буй, Гар бөмбөгийн анхдугаар тэмцээнд Шведийн Монголчуудын Үндэсний Холбооноос баяр хүргэж 2015-05-15наас 17ны өдрүүдэд Чех улсад зохиогдох Европийн аврага шалгаруулах тэмцээнд Швед улсаас төлөөлөн явах , эрэгтэй 1, эмэгтэй 2 багт такс буюу бооцооны мөнгө гардуулж амжилт хүслээ. Нийт баг тамирчид та бүхэндээ Шведийн Вант улсад ажиллаж амьдарч буй Монголчуудынхаа нэрийг өндөрт өргөж тэмцээндээ амжилттай оролцохыг Шведийн Монголчуудын Үндэсний Холбоо болон Шведийн Вант улсад ажиллаж амьдарч буй Монголчуудынхаа өмнөөс хүсэн ерөөе.

Эх сурвалж: Mongoliska Riksföreningen i Sverige

Category: Мэдээ мэдээлэл | Views: 489 | Added by: Үнэгүй | Rating: 0.0/0
Total comments: 0