Stanley Addington
Designer / Developer on uTemplate.pro
Are building sites on uCoz for official store. Develop a turnkey website, as well as designs of future sites.
Home » 2015 » April » 25 » Чадварлаг вэб зохион бүтээгч
11:53 PM
Чадварлаг вэб зохион бүтээгч

 
Та чадварлаг вэб зохион бүтээгч болохыг хүсдэг үү? Хэрвээ тийм бол, танд хэрэгтэй хэдэн зүйлийг зөвлье. 
 
Вэб хуудас хийхэд мэдэх шаардлагатай үндсэн зүйлс:
 
1. Markup - Languages HTML (Hyper Text Markup Language)
2. CSS  Cascading Stylesheets
3. Skript -Languages Скрипт хэлнүүд  ( PHP, JavaScript)
4. Mysql Мэдээллийн сан
5. Apache  Вэб сэрвэр
 
HTML 
Вэб хуудасны араг яс буюу үндсэн бүтэцийг тодорхойлж өгдөг бөгөөд вэб хуудасны харагдах байдал, дизайныг нь CSS  тодорхойлж өгдөг. Скрипт "Script" хэл гэдэг нь бие даасан програмын хэлд тооцогддогүй бөгөөд бусад хэлнүүдтэй хялбархан холбогдож ажилладаг хэлнүүд. Вэб хэрэглээний хүрээнд Скрипт хэлийг сэрвэр "Server" талын болон хэрэглэгч талын скрипт хэл гэж хуваадаг. Сэрвэр талын скрипт хэл нь вэб сэрвэр дээр ажилладаг бол, хэрэглэгч талын скрипт хэл нь Интэрнэт хөтөч дээр aжилладаг юм.
 
а) Cэрвэр талын скрипт хэл
PHP
Perl
Java/JSP
ASP
Python
Ruby
 
б) хэрэглэгч талын  скрипт хэл (client-side script languages)
JavaScript
 
Вэб хийхэд шаардагдах программууд
1.    XАММP
2.    HTML Editor (ADOBE Dreamviewer CS5.5)
3.    Adobe Photoshop CSX (ADOBE Photoshop CS5)
4.    FileZilla  
 
XAMPP бол Apache, MySQL, PHP, Perl зэрэг программуудын багц бөгөөд хэрэглэгчид төвөггүй татаж суулгаж авахаар хоорондох тохиргоо нь хийгдсэн үнэгүй Software юм. XАММP Вэб сэрвэр Apache, Мэдээллийн сан MySQL болон SQLite, скрипт хэл Perl болон  PHP агуулсан багц бөгөөд  FTP-ServerProFTPd, FileZilla Server, Mailserver Mercury, php MyAdmin, Webalizer болон OpenSSL зэрэг Тоol багтаадаг. Хэрэглэгчдийн хэрэглэж болох 4 үйлдлийн систэмээс хамааран XAMPP -ийн 4 янзын багц байдаг.
 
Apache - Вэб сэрвэр
 
Mysql - Дэлхий дээр хамгийн өргөн хэрэглэгддэг хамааралт өгөгдлийн сан (relational database), Open-Source -Software бөгөөд 1994 оноос шведийн MySQL AB фирм, 2008 оноос Sun Microsystems, 2010 оноос Oracle авч хөгжүүлж буй мэдээллийн сангийн систэм юм. Үүнийг үндэслэгч болон түүний охины нэрний эхний үсэг My дээр Structured Query Language -ийн товчлол SQL үсгүүдээрнэрлэгдсэн.
 
PHP бол C, Perl дээр тулгуурласан вэб хуудас, ялангуяа динамик вэб хуудасанд хэрэглэгддэг сэрвэр талын скрипт хэл юм .
 
PHP мэдээллийн санг дэмжих, интэрнэт протокол нэгдэл болон функцүүдийн сангийн өргөн цар хүрээгээрээ нилээд үнэлэгдсэн скрипт хэл бөгөөд дэлхийн нийт вэбүүдийн 75% нь сэрвэр талын скрипт хэлээр PHP -г сонгосон байдгаараа хамгийн өргөн хэрэглэгддэгт тооцогддог юм.
 
XAMPP -ийг доорх линкээс татаж болно.
http://www.apachefriends.org/de/xampp.html
 
HTML Editor нь дотроо доорх байдлаар ангилдаг.
 
а) Эх бичмэлд тулгуурласан Editor
б) WYSIWYG "What You See Is What You Get" буюу тэкст болон зурганд тулгуурласан Editor
в) Вэбэнд суурилсан WYSIWYG Editor
 
Эх бичмэлд тулгуурласан түгээмэл хэрэглэгддэг Editor -ийн нэг CoffeeCup HTML EditorКирилл үсэг дэмждэггүй боловч эхний ээлжинд дизайн гаргаж сурах хүмүүст зөвлөхөд боломжийн аятайхан Editor. Эхлэн суралцагчдад  HTMLTag, CSS элемэнтүүдээ гартаа оруулж, дасал болтол хэрэглэж үзэхэд илүүдэхгүй. Дизайнаа гаргаад үргэлжлүүлэн өөр Editor ашиглаж болно. Ерөнхийдөө бүх Editor -ийн зарчим, эцсийн үр дүн адилхан.
 
WYSIWYG Editor -ийн түгээмэл хэрэглэгддэг Adobe Dreamviewer CSXX. Вэб хуудас хийхэд оролцдог бүх файлуудийг дэмждэг.
 
Эдгээр Editor -ууд вэб хуудасний араг яс болох HTML кодуудыг шууд шинэ хуудас нээхэд бэлэн гаргаж ирэх ба вэб хуудасны дизайн гаргахад шаардлагатай CSS элемэнт, атрибутуудыг комьпютерийн гарын шууд эхний үсэг дарахад автоматаар гарч ирдэг.
 
FileZilla бол FTP ашиглан File зөөвөрлөх боломжтой. Free/Libre Open Source Software.
Энэ программ ашиглан өөрийн комьпютер дээрх болон сэрвэр дээр File -уудийг зөөвөрлөх боломжтой.
 
Эх сурвалж: Дуртай.нэт
Category: Хичээл | Views: 699 | Added by: Үнэгүй | Rating: 5.0/1
Total comments: 0