Stanley Addington
Designer / Developer on uTemplate.pro
Are building sites on uCoz for official store. Develop a turnkey website, as well as designs of future sites.
Home » 2015 » May » 14 » Азтай нэг нь та болог. Ажил хайж өгч тус болно.
11:23 PM
Азтай нэг нь та болог. Ажил хайж өгч тус болно.

#1

Ажил хайж өгч тус болъё.

Дараах мэдээллийг МОНГОЛ ХҮН -д явуулна уу. 

 

* Ямар ямар хэл мэддэг болон хэр сайн мэддэг. 
* Ямар ажилын туршлагатай. 
* Хэдэн оноон хэдэн оны дунд хаана ямар ажил хийж байсан. 
* Ямар нэгэн мэрэгжил эзэмшсэн
* Юу юу хийж чадах
* Өдрийн ямар үед ажиллаж чадах ( Өдөр, шөнө, өглөө, үдээс хойш г.м )
* Хэдэн цагаар ажиллаж чадах
* Швед улсын аль хэсэгт ажил хайж байгаа. Stockholm бол яг аль хэсэгт эсвэл Stockholm дотроо бол хаана ч хамаагүй. 

 

ЯВУУЛАХ

 

Ажиллах эрхтэй байвал сайн.

Ажил олж өгөх ч өөрөө дарга буюу ажил олгогчтой нь уулзаж тохирно. ( Зарим үед хамт очиж бага зэрэг ойлголцох тал дээр тус болж болно. )

Холбогдох цахим шуудан өгөх боломжтой. Зарим үед шууд холбогдох ( Утасны дагаар )

Коммэнт бол чат хэлбэрээр над руу дээрх мэдээллийг өгөх боломжтой.

АНХААР! Таны ажлын тушлагаас шалтгаалан ажил олдох нь элбэг тул ХУДАЛ болон ЗОХИОМОЛ ажил эсвэл мэргэжил өгөхгүй байхыг хүсье.

www.arbetsförmedlingen.se

#2

CV бичихэд хэрэгтэй зүйлс

http://www.arbetsformedlingen.se/…/Att-skriva-en-jo…/CV.html

Товч тайлбар:

https://www.facebook.com/groups/mongoliansinstockholm/permalink/1636400909916472/

#3

Personligt brev бичихэд хэрэгтэй зүйлс

http://www.arbetsformedlingen.se/…/Tip…/Personligt-brev.html

Personligt brev tips | тус болох зүйлс

http://www.arbetsformedlingen.se/…/Nagra-tips-for-ditt-pers…

#4

Мэргэжил, судалгаа, өөрийн гэсэн бизнес эхлүүлэх болон хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдлын талаар мэдэхийг хүсч байна уу? Тэгвэл доорх хаяр руу ороод үнэгүй зөвөлгөө авч болно.

http://www.arbetsformedlingen.se/…/Informationstraffar-om-y…

Дэлгэрэнгүй: Аль дүүрэгт зөвөлгөө авахыг хүсэж байгаагаа сонгоод доор нь гарч ирсэн мэдээллүүд дээр дарна. Дарснаар дэлгэрэнгүй мэдээлэл гарч ирэх болно.

Үүнд:

Хаана, хэзээ, хэн мөн юуны талаар гэсэн мэдээлэл, зарим зөвөлгөө нь цаг захиалах хэрэгтэй мөн түүнчлэн юу авчихрах хэрэгтэй г.м мэдээллүүд оршино.

 

#5

 

CV бичиж сурахыг хүссэн хүмүүс байвал үнэгүй зөвөлгөө өгөх газар байгаа.

Юу ч гэсэн CV гэж юу вэ?

CV гэдэг нь махчилж орчуулвал: Ажлын тайлбар ч гэх юм уу... Ямартай ч өмнө нь ямар ажил хийж байсан, ямар мэргэжилээр сурч байсан, хаана, хэзээ, ямар ямар хэлээр ярьдаг гэх мэт мэдээллүүдийг багтааж бичдэг. Энэ мэдээллийг ажил олгогч (Дарга) даа өгвөл, дарга нь уншаад ажилд авах үгүйгээ шийддэг. Таны CV хэр сайн гэдэгээс шалтгаалан ажил олдох нь элбэг байдаг.

CV нь үнэн зөв байх нь хамгийн чухал зарим дарга нар урьд нь ажиллаж байсан ажлын газар луу холбогдож асуудаг. Энэ хүн ажиллаж байсан уу? Ямар хуу ажилладаг хүн бэ? г.м гэхдээ ийм дарга маш ховор... Хэн мэдлээ, таарчих ч юм билүү...

CV бичих нь их утга учиртай. Зүгээр ч нэг элэн далангүй бичээд явуулчихдаг ч эд биш. Үсгийн хэмжээ, бичих хэлбэр г.м маш их зүйл шаарддаг. Харин энэ талаар зөвөлгөө үнэгүй өгдөг хүмүүс байдаг. Сургууль дээр багш нар, харин сургуулийн бус хүмүүст цуглаж үнэгүй заадаг хүн байдаг.

CV бичих талаар үнэ төлбөргүй мэдээлэл авдаг газар очиж 1 цаг сурч мэдэхийн тулд Legitimation аа авчирах хэрэгтэй. Тэгээд л ороод сурч эхлэнэ дээ.

Энэ сард:

12,19,26-ны өдрүүдэд

Хаяг: Arbetsförmedlingen Stockholm City, Tunnelgatan 3
Газрын зураг: https://www.google.mn/…/data=!4m2!3m1!1s0x465f9d679bb52ad7:…

Авчирах зүйл: Legitimation 
Эхлэх цаг: 10:30
Дуусах цаг: 11:30
Өрөө: Konferensrum 1, entréplan

АНХААР: Яг эхлэх цагт очих нь чухал. Хоцорж очоод цагтаа ирээд юм сурахыг хүссэн хүмүүсийг үймүүлж болохгүй шүү дээ. Хэрвээ хоцрох шинжтэй бол дараагийн цагт нь суусан нь илүү дээр болов уу.


Амжилт!

Category: Мэдээ мэдээлэл | Views: 842 | Added by: Шөнийн_Хаан | Rating: 4.0/1
Total comments: 2