Шөнийн_Хаан | Date: Friday, 2016-03-18, 7:19 PM | Post # 1 |
Private
Group: Administrators
Messages: 19
Awards: 0
Reputation: 0
Status: Offline
| Huvudsats болон Bisats + Ordföljd + Satsdelar
#Sats гэдэг үгийг өгүүлбэр гэж авч үзье. Тэгвэл #Huvudsats нь гол өгүүлбэр харин #Bisats нь туслах өгүүлбэр болох юм.
#Ordföljd гэдэг нь өгүүлбэрийг зөв бичихэд тус болох үгсийн шат дараалал юм. #Satsdelar гэдэг маань өгүүлбэрт орсон үг бүрийн нэршил юм. Жишээ нь: "Jag springer." Энэ өгүүлбэрт 2 #Satsdelar байна. Jag буюу биеийн төлөөний үг, springer буюу үйл үг г.м
#Huvudsats -н талаар гэвэл Huvudsats нь дангаараа өгүүлбэр байж болно. Мөн Tid, #Subjekt, #Plats г.м зүйлээр эхэлж болно. Хамгийн чухал нь Huvudsats дотор үйл үг үргэлж хоёрт бичигддэг. #Huvudsats бол аливаа зүйлийг Богино бөгөөд товч бичигддэг. Жишээ нь: Jag springer.
#Bisats -талаар гэвэл #Bisats нь #Huvudsats шиг дангаараа өгүүлбэр болдоггүй. #Bisats нь үргэлж #Huvudsats -тай байх хэрэгтэй. #Bisats бол #Huvudsats -н товч мэдээллийг задлах үүрэгтэй. Жишээ нь: Jag springer eftersom jag är snabb.
Jag springer #Huvudsats eftersom jag är snabb. болохоор #Bisats. Гэхдээ өгүүлбэрийг заавал #Huvudsats -р эхлэх шаардлаггүй. Жишээ нь: Eftersom jag är snabb springer jag. Хэрвээ та өгүүлбэрээ #Bisats -р эхэлсэн бол #Bisats -ынхаа төгсгөлд #Huvudsats -ынхаа үйл үгээр эхлэнэ. #Huvudsats -г ялгахад амархан. Харин #Bisats -г ялгахын тулд #Bisatsinledare гэх үгнүүдийг сурах хэрэгтэй. Жишээ нь: Och, eftersom, därför att, innan, medan г.м. Тэгэхээр #Bisats маань дээрхи #Bisatsinledare -гаар эхэлдэг байх нь.
Илүү сайн мэддэг бол засаарай :)
|
|
| |