Stanley Addington
Designer / Developer on uTemplate.pro
Are building sites on uCoz for official store. Develop a turnkey website, as well as designs of future sites.
[ New messages · Members · Forum rules · Search · RSS ]
  • Page 1 of 1
  • 1
Forum » Мэню » Швед хэл » Hjälpverb #1 (Туслах үйл үгс #1)
Hjälpverb #1
Шөнийн_ХаанDate: Saturday, 2015-08-22, 3:01 PM | Post # 1
Private
Group: Administrators
Messages: 19
Awards: 0
Reputation: 0
Status: Offline
Ska = Ско гэж хэлэгдэнэ.

Энэ нь ямар нэгэн юм хийх эсвэл ямар нэг газар луу явах үед хэрэглэгдэнэ. Ер нь бол удахгүй болох эсвэл ер нь яваандаа хийх & болох юмийг хэлэхдээ хэрэглэнэ.

Жишээ нь:

"Гэрлүүгээ явлаа." & " Харьлаа "- яг одоо явж байгаа биш харин удахгүй явах гэж байгаа. Магадгүй 1 минутын дараа эсвэл хэдэн сэкүндийн дараа.

Jag ska hem ...

Ska -г ихэнхдээ 100% хийх бол хэрэглэнэ. Хэрвээ та 100% гэрлүүгээ явах бол "Ska" -г хэрэглэнэ. Хэрвээ 100% биш бол магадгүй "Kanske"  г.м үг орлуулж болно.

Vill = Вилл гэж хэлэгдэнэ.

Энэ үг нь өөрөө Хүсэх, хүсч гэж орчуулагдана.

Жишээ нь:

"Би одоохондоо юм идэхийг хүсэхгүй байна." & " Юм идмээргүй байна."

Jag vill inte äta nu.

Vill гэдэг маань дангаараа хүсэх, хүсч гэж орчуулагддаг.
Inte гэдэг маань ер нь " Үгүй " гэсэн утгатай. Inte гэдэг маань зарим тохиолдолд "Ej" гэж хэрэглэгддэг.

Жишээ нь:

Vill inte ... хүсэхгүй байна.  (Үгүй)
Rör ej ... Хүрч болохгүй.  ( Үгүй )

Kan = Кан гэж хэлэгдэнэ.

Энэ үг маань Чадна гэж орчуулагдана.

Жишээ нь:

Jag kan ... Би чадна...

Kan үг маань inte тэй бас хослоно.

Jag kan inte ... Би чадахгүй ...

Jag kan inte skriva ... Би бичиж чадахгүй.
Jag kan inte prata ... Би ярьж чадахгүй.
Jag kan sjunga ... Би дуулж чадна.
Jag kan springa snabbt... Би хурдан гүйж чадна.

Behöver - Байхойвэр гэж хэлэгдэнэ.

Энэ үг маань Хэрэгтэй гэж орчуулагдана. Ийм юм хэрэгтэй тийм юм хэрэгтэй гэх мэт.

Жишээ нь:

Jag behöver inte glasögon...  Надад нүдний шил хэрэггүй.
Jag behöver dator... Надад компьютэр хэрэгтэй.

Энэ үг маань бас Inte гэсэн үг дагуулж болно.

Borde - Бүрдэ гэж хэлэгдэнэ.

Энэ үг маань ер нь Тэгэж болох л байсан. Ингэж болох л байсан. гэж орчуулагдана smile

Жишээ нь:

Du borde ätit innan du kom. - Чи ирэхээрээ өмнө юм идэж болох л байсан.
Du borde pluggat innan du skrev provet... Шалгалт бичихээсээ өмнө хичээлээ хийж болох л байсан.

Måste - Мустай гэж хэлэгдэнэ.

Энэ үг маан "Хэрэгтэй" гэж орчуулагдана. Ямар нэгэн юмийг "заавал хийх хэрэгтэй" тохиолдолд  хэрэглэгдэнэ.

Жишээ нь:

Du måste plugga ... Чи заавал хичээл хийх хэрэгтэй.
Du måste inte plugga... Чи заавал хичээл хийсний хэрэггүй.

Jag måste gå ... Би гүйх хэрэгтэй.
Jag måste äta... Би идэх хэрэгтэй.

Får = Фуур. гэж хэлэгдэнэ.

Энэ үг маань ихэнхдээ Болно, Болох гэж орчуулагдана. Амьтдын дунд Får гэдэг маань Хонь гэж орчуулагдана.

Жишээ нь:

Du får röka här. Чи энд тамхи татаж болно.
Du får inte röka här. Чи энд тамхи татаж болохгүй.

Får jag köpa gudis? - Би чихэр авч болох уу?
Får jag läsa bok? Би ном уншиж болох уу?

Skulle = Скүллай гэж хэлэгдэнэ.

Энэ үг маань ерөнхийдээ "ингэх гэж байсын" & "тэгэх гэж байсын" Болохсон болов уу? гэж хэлэгдэнэ.

Жишээ нь:

Jag skulle skriva ... Би бичих гэж байсын. Бичих гэж байсын.
Skulla jag kunna få låna din penna. = Харандааг чинь түр зээлж болохсон болов уу?

Får jag låna din penna. Харандааг чинь зээлж болох уу?

Skulle - г өгүүлбэрдээ оруулвал илүү найрсгаар гуйж байгаа л гэсэн үг smile

Ингэж бичвэл ойлгож байна уу? smile
 
Forum » Мэню » Швед хэл » Hjälpverb #1 (Туслах үйл үгс #1)
  • Page 1 of 1
  • 1
Search: